Солонгосоос Монгол руу машин экспортлох үе шат

2026 оны 10 сарын 16

1. Машинаа сонгох

Манай сайтын машины зараас эсвэл Encar-аас сонирхсон машинаа сонгоод админд илгээнэ.

2. Техникийн үзлэг

Машиныг мэргэжлийн засварын төвд шалгуулж, техникийн байдлын тайлан болон бодит зургийг танд хүргэнэ.

3. Худалдан авалт, экспортын бүрдүүлэлт

Худалдан авалт, Солонгосын экспортын мэдүүлэг, улсын бүртгэлээс хасалтыг бид гүйцэтгэнэ.

4. Тээвэрлэлт

Инчоны боомтоос далайн замаар, цаашаа төмөр замаар даатгалтай тээвэрлэнэ.

5. Монголд хүлээлгэн өгөх

Монголын гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтын хамт машиныг хүлээлгэн өгнө.